Снүүкерийн спортын дээдсийн тоглоом гэдэг. Тэгвэл энэ спортын түүхэнд хамгийн их мөнгө олсон саятангуудыг танилцуулж байна.
1.СТИВ ДЭВИС
Английн снукерчин Стив Дэвис анх 1981 оны дэлхийн аваргад түрүүлсэн бөгөөд үүнээс хойш тав удаа аварга цолоо баталсан байдаг. Тэрбээр өдийг хүртэл энэ спортоос нийт 25 сая долларын орлого олсон юм. Дэвис энэ оныг хүртэл снукерийн спортод хүчин зүтгэсэн юм.
Тэрбээр хамгийн сүүлд 1989 онд дэлхийн аварга болсон бөгөөд түүнээс хойш дахиж аварга болж чадаагүй. Гэхдээ тэрбээр ДАШТ бүрт хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог байсан юм.
2.СТИВЕН ХЕНДРИ
Шотландын алдарт Хендри снукерийн дэлхийн аваргад долоон удаа түрүүлсэн байдаг. Тэрбээр 23 сая долларын орлого олсон. Хамгийн ихдээ 8 сая ногооны ашиг жилдээ олж явсан удаатай.
Хендри өдгөө 45 настай бөгөөд хамгийн сүүлд 2012 онд ОУ-ын тэмцээнд оролцсон юм. Түүний оргил амжилтын жилүүд нь 1990-1999 он юм. Тухайн үед Стивен дэлхийн чансааг есөн жил тэргүүлж байсан удаатай.
3.ДЕННИС ТЕЙЛОР
Тейлор нөгөө хоёрыгооо бодвол дэлхийн аваргад олон түрүүлээгүй. Тэрбээр зөвхөн 1985 онд л дэлхийн аварга болсон. Гэхдээ тэрбээр снукерийн тэмцээнээс олсон 17 сая доллароороо энэ жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа юм. Деннис дэлхийн чансааг тэргүүлж үзээгүй.
Түүний хамгийн дээд чансаа нь №2 аж. Өдгөө 65 настай Тейлор 2000 оноос хойш тэмцээнд оролцоогүй юм. Гэхдээ тэрбээр энэ байраа хадгалсаар байна.
4.ЖИММИ УАЙТ
Жимми дэлхийн аварга болж үзээгүй. Гэхдээ тэрбээр снукерээс нийт 15 сая долларын ашиг олж энэхүү жагсаалтад дээгүүр бичигдэж байна. Жимми дэлхийн чансааны №2-т хоёр удаа бичигдэж явсан бөгөөд энэ онд хамгийн муу буюу 63-т жагссан юм. Тэрбээр нэг тэмцээнээс хамгийн ихдээ дөрвөн сая ногоон халааслаж байжээ.
5.КЛИФФ ТОРБУРН
Канадын Торбурн 1980 оны дэлхийн аваргад түрүүлсэн бөгөөд тэрбээр 1972-1996 он хүртэл снукер тоглосон юм. Клифф нийт 12 сая доллар олж, ашиг орлогоороо жагсаалтын дөрөвт бичигдэж байна. Тэрбээр оргил амжилтын жилүүддээ буюу 1980-1983 онд ихэнх орлогоо бүрдүүлсэн юм.
6.РОННИ О'САЛЛИВАН
Англи снукерчин сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлсээр буй. Тэрбээр энэ спортоос нийт 11 сая доллар олсон бөгөөд түүний мөнгө жил ирэх тусам бүр өснө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Ронни дэлхийд тавантаа түрүүлсэн бөгөөд 2012, 2013 онд дараалан бүх өрсөлдөгчөө хожсон бөгөөд энэ онд аваргаа цолоо алдсан. Гэхдээ 38 настай Ронниг дахиад олон ДАШТ хүлээж буй.Тэрбээр дэлхийд анх түрүүлэхдээ(2001 он) дөнгөж 25 настай байсан юм.
Б.ЦОГТ-ОЧИР