Норвегийн Тромсо хотод дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад амжилттай үргэлжилж байна. Энэ тэмцээний дөрв өн тавилын дараа эрэгтэйчүүдийн багийг Азербайжан, Болгар, Сербийн, эмэгтэйчүүдээс БНХАУ, Индонез, Унгар, ОХУ, Ираны баг тус бүр найман оноотой хошуучилж байна. Манай эмэгтэйчүүдийн баг 2-р тавилд Францийн багт 0.5-3.5 харьцаагаар хожигдсон ч дараа нь Ирланд болон Алжирыг тус бүр 4:0-ээр ялж, зургаан оноогоор 29-р байрт, эрэгтэйчүүд Францад 0:4-өөр ялагдан, Непалийг 2,5-1,5-аар дийлж, Хорватын багт 0,5-3,5-аар хожигдон дөрвөн оноотой 95-р байрт явж байна.
Хорваттай тоглосон тавилд ширээний дарааллаар ОУМ Б.Мөнгөнтуул 2,5 (3 өрөг тоглосон), ИМ Т.Батчимэг 2 (3), ОУХМ Б.Баярмаа 2 (3), ФМ У.Лхамсүрэн 3 (4), ОУМ Б.Анхчимэг 3 (3) болон ИМ Ц.Батчулуун 2 (4), ИМ Б.Хатанбаатар 1 (3), ОУМ Н.Баттулга 1,5 (2), ИМ Б.Гүндаваа 1,5 (4), ОУМ Г.Мөнхгал 1 (3) онооны үзүүлэлттэй байна. Манай эрэгтэй шатарчдын Хорваттай тоглосон сүүлчийн тавилд ОУМ Н.Баттулга өрсөлдөгчтэйгээ тэнцжээ.
Манай шатарчдын ялалт байгуулсан өргүүдээс, “морио шидэж” хүчтэй довтлон амжилтад хүрсэн нэг өргийг сонирхоно уу.
.jpg)
.jpg)
ОХУ, Голланд, Норвег, Румын, Болгар, Азербайжан, Серби, Францын эрэгтэй шатарчид амжилттай тоглож байна. Эмэгтэй шатарчдын багаас Иран, БНХАУ, Индонез, Унгар, Армений шатарчид тэргүүлэх эгнээнд өрсөлдөж буй. Францын эрэгтэйчүүд шатрын олимпиадын гурван удаагийн аварга Армений багийг 2,5:1,5-аар, Норвегчууд Монтенегрогийн багийг 3:1-ээр, Голландын эрэгтэйчүүд АНУ-ын шатарчдыг 2,5:1,5-аар буулган авсан бол дөрөвдүгээр өрөгт ОХУ-ын эрэгтэй шатарчид БНХАУ-ын шатарчидтай эвийн гэрээ байгуулсан байна.
Дэлхийн аварга, асан Владимир Крамник эцсийн мөчид эвийн гэрээ байгуулж, багаа хожигдлоос аварчээ. Тав дахь тавилд манай эмэгтэйчүүдийн баг Вьетнамтай, эрэгтэйчүүд Тажикстантай өрсөлд өх оноолт гарсан бөгөөд энэ тавилын дараа тэмцээн нэг өдөр завсарлана. Тэмцээний үеэр орон орны шатарчдын дунд блиц тэмцээн болж байна.
Манай шатарчин,их мастер Д.Шаравдорж 2000-аас дээш рейтенгтэй нэг тоглолтод түр үүлж, нэг тоглолтод хоёрт оржээ.ОУМ Г.Мөнхгал нэг тэмцээнд дөрөвт оржээ. 2000-аас доош рейтэнгтэй шатарчдын блиц тэмцээнд дэд мастер Ү.Агьбилэг нэг тэмцээнд түрүүлж,спортын мастер Ч.Чулуунбаатар нэг тэмцээнд хоёрт орсон байна.
Л.ТОГООХҮҮ. Д.ГЭНЭЭ