Норвеги улсын Тромсо хотноо дэлхийн шатрын 41-р олимпиад болж байна. Энэ сарын 1-14-нд болж буй тэмцээнд эрэгтэй 150, эмэгтэй 136 улсын баг оролцож буй. Энэ удаагийн олимпиадын үеэр Олон улсын шатрын холбоо “FIDE”-гийн ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаагаараа онцлог.
FIDE-гийн ерөнхийлөгчийн төлөө одоогийн ерөнхийлөгч К.Илюмжинов, дэлхийн аварга, асан, их мастер Г.Каспаров нар өрсөлдөж байгаа. Тэмцээний өрсөлдөөн тав дахь тавилаас ширүүссэн бөгөөд долоо дахь нь онцлог үйл явдлаар дүүрэн байв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн багийн чансааг магнайлагч БНХАУ-ын баг ОХУ-ын багт, эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын баг Чехийн багт тус бүр 1:3 харьцаагаар ялагдав. Мөн эх орныхоо багт тоглож байгаа Дэлхийн аваргууд М.Карлсен Германы А.Найдичид, Хоу Ифань саяхан ОХУ-ын иргэн болсон Е.Лагнод тус тус хожигджээ.
Ийнхүү тэмцээнийг долоон тавилын дараа эрэгтэйчүүдээс Азербайжан 13, БНХАУ, Чех, Болгар, Румыны баг 12, эмэгтэйчүүдээс ОХУ 14, БНХАУ, Унгар, Польшийн баг тус бүр 12 оноотой хошуучилж байна. Монголын эмэгтэйчүүдийн баг 5-р тавилд Вьетнамын багтай тэнцсэн. Харин зургаа дахь тавилд Казахстаны эмэгтэй шатарчидтай тоглож 1.5-2.5-аар хожигдсон. Энэ тавилд ФМ У.Лхамсүрэн өрсөлдөгчдөө хожигдож, харин их мастер Б.Мөнгөнтуул,Т. Батчимэг, ОУХМ Б.Баярмаа нар Казахстаны эмэгтэй шатарчидтай тэнцжээ. Долоо дахь тавилд манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Парагвайн эмэгтэй шатарчидтай тоглож, 3-1-ээр өрсөлдөгчөө буулган авав. Энэ тавилд их мастер Б.Мөнгөнтуул, Б.Батчимэг, ОУМ Б.Анхчимэг нар хожиж, ОУХМ Б.Баярмаа өрсөлдөгчдөө хожигдсон байна. Эмэгтэй шатарчдын баг 9 оноотой 31-р байрт бичигдэж буй.
Эрэгтэйчүүд Тажикстаныг 2.5-1.5, “IPCA” холбооны багийг 3.5-0.5-аар тус тус ялж, Израильд 1-3-аар хожигдон, найман оноогоор 70-р байрт явж байна. “IPCA” тоглосон зургаа дахь тавилд их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа,ОУМ Н.Баттулга нар өрсөлдөгч нараа буулган авч, их мастер Б.Хатанбаатар өрсөлдөгчтэйгээ тэнцэв. Израилийн шигшээ багтай тоглосон долоо дахь тавилд манай эрэгтэй шатарчдаас их мастер Ц.Батчулуун, ОУМ Г.Мөнхгал нар учраа нартайгаа тэнцэж, их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа нар өрсөлдөгчдөө дийлсэнгүй. Эрэгтэйчүүдийн тав дахь тавилд ОХУ-ын эрэгтэй шатарчид Болгарын шатарчидтай тоглож, 2:2-оор тэнцэж, олны анхаарлыг татжээ. ОХУ-ын их мастер В.Крамник, Болгарын их мастер В.Топаловыг хожсон бол ОХУ-ын залуу их мастер Карякин Болгарын залуу их мастер Лотовт хожигджээ. Зургаа дахь тавилд Азербайжаны эрэгтэйчүүд Гүржийн эрэгтэй шатарчдыг 3,5:0,5-аар буулган авав. Шилдэг бүрэлдэхүүнтэй Укрианы эрэгтэйчүүд Швейцарийн эрэгтэй шатарчдыг мөн 3,5:0,5-аар хожсон байна. Кубачууд ийм харьцаагаар Казахстаны шигшээ багийг хожив.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр жилийн өмнөх амжилтаа давтах зорилготой тоглож байна. Тэд зургаа дахь тавилд Сербийн бүсгүйчүүдийг 3,5:0,5-аар буулган авчээ. БНХАУ, АНУ-ын эмэгтэй шатарчид Унгар, Эстонийн шигшээ багийг тус бүр 3:1-ээр хожив. Польшийн эмэгтэй шатарчид Голландын бүсгүйчүүдийн шигшээ багийг мөн 3:1-ийн харьцаатай хожсон нь үзэгчдийн сонирхлыг ихээр татсан байна.
Ширээний дарааллаар манай улсын шатарчид:
Эмэгтэй их мастер, эрэгтэйч үүдийн ОУМ Б.Мөнгөнтуул 5 (6 өрөг тоглосон), ЭИМ Т.Батчимэг 3.5 (6), ОУХМ Б.Баярмаа 3.5 (6), ЭФМ У.Лхамсүрэн 3 (6), ЭОУМ Б.Анхчимэг 4 (4) болон ИМ Ц.Батчулуун 4 (7), ИМ Б.Хатанбаатар 2 (5), ОУМ Н.Баттулга 3 (5), ИМ Б.Гүндаваа 2.5 (6), ОУМ Г.Мөнхгал 2.5 (5) онооны үзүүлэлттэй байна. Манай шатарчдын ялалт байгуулсан өргүүдээс, “морио шидэж” эсрэг талын “ноёны нүүрийг нээн” амжилтад хүрсэн, харьцангуй богино өргийг сонирхоно уу.
.jpg)
гэхэд хар бууж өгчээ. Сонирхуулахад их мастер Б.Мөнгөнтуулын хувьд энэ удаа дэлхийн шатрын олимпиадын эмэгтэйчүүдийн нэгд үгээр ширээнд эх орноо төлөөлөн амжилттай өрсөлдөж, ширээндээ медаль хүртэх боломжтой тоглож байна. Сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид найм дахь тавилд чансаагаараа 59-д бичигдэж буй Монголын эрэгтэйчүүд (тэмцээний чансааны 63-д бичигдсэн Албанийн эрэгтэйчүүдийн шатрын шигшээ багтай тоглох бол чансаагааараа 28-д бичигдэж буй манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 43 дугаарт бичигдсэн Филиппиний эмэгтэйч үүдийн шигшээ багтай өрсөлдөх юм.
Л.ТОГООХҮҮ Д.ГЭНЭЭ