.jpg)
БНСУ бол бүс нутаг дахь өндөр хөгжилтэй, өрнөдийн хэв маяг бүхий, хамгийн гол нь манай гуравдагч хөрш билээ. Тус улстай дипломат харилцаа тогтоосон 24 жилийн хугацаанд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөж үүлж чадсан. Хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал жилдээ 100 мянгыг давж байгаа нь дээрхийн баталгаа. БНСУ манай худалдааны дөрөв дэх том түнш. Солонгосын томоохон компаниуд манай бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тухайлбал, “Самсунг” групп шинэ нисэх онгоцны буудал болон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барих төсөлд гүйцэтгэгчээр оролцож байгаа бол “Тоско” групп V цахилгаан станц барих төслийг гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл энэ өдрүүдэд болж буй Монгол, Солонгосын эдийн засгийн форумын үеэр солонгосчууд гүйцэтгэгч бус томоохон хөрөнгө оруулагч болох цаг ирснийг манайхан ч, солонгосчууд ч илэрхийллээ.
Энэхүү форум нь “Монгол, Солонгосын эдийн засгийн форум” ТББ-аас манай улсад анх удаа зохион байгуулж буй арга хэмжээ юм. Эдийн засгаа эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татахаар хэрэндээ хичээж буй манай улсын хувьд тус форумаар дамжуулан хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд таатай, тогтвортой байдал бүрдүүлж бүх салбарт хамтран ажиллахыг уриалсан юм. Ялангуяа Монголын байгалийн нөөц, баялгийг Солонгосын техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцтэй хослуулан ирээд үйд чиглэсэн хамтын ажиллагааны үндэс суурийг одооноос тавих шаардлага тулгарч байгааг хэлж байлаа. “Монгол, Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү “2015 онд Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж байна.
Бид Монгол, Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулж, 2014 онд УИХ-ын даргын болон Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь тус улсад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх явдал байсан. Энэ удаагийн форумаар дамжуулан хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх санал, санаачилгыг өөрийн улсын төр, засгийн холбогдох түвшинд гаргах ажлыг эрчимжүүлэх асуудлаар хоёр тал анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн юм. Энэ үеэр улс хоорондын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхц өл, эдийн засаг, бизнесийн орчны талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал идэвхтэй хэсэг болохоор оролдож байна. Бүс нутгийн эдийн засаг өнөөдөр дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа. Ирэх саруудад хоёр хөршийн Төрийн тэргүүн нар Монголд өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Энэ үеэр бүс нутагтай холбоотой дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэнэ” гээд энэхүү төс өлд тус улсын компаниудыг хамтран ажиллахыг урьж байлаа. Мөн тэрбээр өнг өрсөн сард Монгол, Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсныг онцолсон. Энэ нь “Бүс нутагтаа Монгол Улс идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл юм” гээд Монгол, БНСУ-ын хооронд ч хамтын ажиллагааны шинэ хэлбэр хэрэгтэй” гэв. Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны гэрээний хүрээнд компаниуд илүү итгэлтэйгээр хамтарч ажиллах юм. Харин өнөөдрийн хувьд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг концессийн гэрээгээр хэрэгжүүлэхийг хүсвэл хаана хандах боломжтойг нь ч зааж өгсөн. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун “Монгол Улс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцийн хөгжил чухал. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил эхэлж, далд уурхайгаас зэс олборлож эхэлбэл манай эдийн засаг өргөжин тэлэх боломжтой. Түүнчлэн дэлхийн ховор металлын зах зээлд Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орох том нийлүүлэгч болох бололцоотой. Манай улс газрын ховор элементийнхээ дөнгөж гуравны нэгийг судалсан. Цаашид ховор элемент манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй буйгаа нуусангүй.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БОЛОН БНСУ-ЫН “ДЕЛИМ” КОРПОРАЦИЙН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Форумын үеэр “Эрдэнэс Тавантолгой” болон БНСУ-ын “Делим” корпорацийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани “Делим” компанитай нүүрс тээвэрлүүлэх талаар гэрээ байгуулахаар болж байгаа юм. Гэрээний дагуу тус улсын давхар чирг үүтэй машинаар Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх тээврийн ажлыг “Делим” компани хариуцахаар болж байгаа юм. “Делим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий “Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн өвөл байгуулсан. Өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай компани усан замын, хуурай газрын тээвэрлэлтээр Өмн өд Солонгос улсдаа эхний тавд ордог. Манай машинууд бүгд GPS төхөөрөмжтэй. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтээс буулгах хүртэлх бүх ажиллагааг хянах боломжтой гэсэн үг. Монголд ложистик тээврийн салбарыг хөгжүүлнэ. Монголоор дамжин Хятад руу тээвэрлэлт хийх боломжийг хайж байна” хэмээсэн. Гэхдээ тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани төлбөрөө төлөхгүй байх вий гэхээс айж буйгаа ч нуугаагүй. Тус корпорац нь 1939 онд байгуулагдсан, 75 жилийн түүхтэй. Эдүгээ 20 гаруй охин компанитай. Солонгосдоо шингэн тээвэрлэлтээрээ тэргүүлдэг, шилдэг компани аж.
Манай улстай нүүрс тээвэрлэлтээр гэрээ байгуулан ажилласнаар хүний нөөц, эрүүл мэнд, боловсролын талд анхаарч ажиллана гэдгээ ч онцолж байлаа. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Энэхүү форум нь эрдэнэс баялаг болон бусад салбарыг энэ тэнцүү хөгжүүлэн, эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн таатай орчныг харилцан бүрдүүлэх, хөр өнгө оруулалтыг дэмжих, шинэ санаа шийдл үүдэд хүргэхэд бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зорилготой. Бидний хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын бүтээгдэх үүнийг нэмэгдүүлэхийн сацуу байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төслүүдийг хамтран хөгжүүлэхэд бэлэн байна” гэсэн юм. Түүнчлэн энэ үеэр Тавантолгойн нүүрсний метан хийг ашиглах төслийг “Корей газ” корпорацитай эхлүүлэхээр болсон юм. “Манай компани Монголд анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломжийг бүрд үүлж байна. Энэ төслийг Монгол, Солонгосын компани хамтран хэрэгжүүлнэ. Бид өнөөдөр 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их хэмжээтэй байгааг хайгуулын үр дүнд тогтоосон. Үүнийг судлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа” гэж тус корпорацийн ерөнхийлөгч онцолсон. Хамтын ажиллагааны дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд хийн цооногийн албан ёсны нээлтийг өнөөдөр уурхай дээрээ хийх аж.
Солонгосын хөрөнгө оруулагчид манай хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлаас болгоомжилж буйгаа огт нуугаагүй. Харин манайхан “УИХ, Засгийн газраас баталсан хууль, шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай, тогвортой орчныг бүрдүүлсэн. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд гэрээний хугацаа дуустал эрх зүйн орчин тогтвортой үйлчилнэ” гэж итгэл төрүүлэхийг хичээж байгаа нь анзаарагдсан.
Б.НОМИН