УИХ-д суудалгүй намууд хамтраад шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг хоёр дахь удаагаа тавьсан байна. Энэ удаад тэд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ нэгээр нэмж, найм болгожээ. Мөн ес дэх үндэслэлийг боловсруулж байгаа гэнэ. МНН-ын дарга О.Бум-Ялагчтай энэ талаар ярилцлаа.
-УИХ-д суудалгүй намууд энэ сарын 5-нд Засгийн газрыг огцруулах шаардлагыг дахин тавьсан юм байна. Огцруулах ёстой гэж үзэж буй үндэслэл нь юу юм бэ?
-Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхээр амласан 100 хоног удахгүй дуусна. Засгийн газар энэ хугацаанд долларын ханшийг 1450 төгрөг болгоно гэсэн. Гэтэл Монгол Улсын зээлжих зэрэглэл В1-В2 болж буурлаа. Тэд амлалтдаа хүрэхгүй нь. Зургадугаар сарын 18-нд бид Засгийн газрыг огцруулах долоон үндэслэлийг анх гаргаж тавьсан. Нэгд үгээрт, Газрын тухай хуулийн төслийг онцолсон. Үүнийг намууд гэхээсээ иргэд илүү эсэргүүцсэн шүү дээ. Хэдийгээр Ерөнхий сайд уг төслийг буцааж татсан ч “Цаг нь болоогүй байна, буцааж оруулна” гэсэн.
Монголчууд бид “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн зарчимтай. Газар бол эмзэг, чухал асуудал. Үндсэн хуулийн 6.1-д “Газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл Газрын болон Ашигт малтмалын тухай хуулийн төсөл үүнтэй зөрчилдөж байгаа. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Байгалийн баялаг бол төрийн мэдэлд байна” гэсэн. Үүнийг манай нам “Гэгээн цагаан өдрөөр хийсэн луйвар” гэж үздэг. Ард түмний мэдэлд байх ёстой баялгийг төр өмчилсний үр дүнд хээл хахууль газар авлаа. Энэ бол нийгмийн хорт хавдар. Өдөрт л 100 гаруйгаар нь лиценз олгодог байв. Үр дүнд нь хэсэг бүлэг хүн л баяждаг. Олгосон лицензээс харвал манай улсын нийт баялгийн 90 хувийг 2500 хүн эзэмшиж байна шүү дээ. Банкин дахь хадгаламжийн 98 хувь нь хадгаламж эзэмшигчдийн хоёрхон хувьд ногдож байна. Одоо интернэтээр захиалга өгмөгц л ард түмний мэдэлд байх ёстой баялгийг өгдөг болох нь.
Засгийн газар алтны роялтийг 50 хувиар бууруулах, “Урт нэртэй” хуулиар хорьсон олон лицензийг сэргээх зэргээр баячуудыг л дэмжсэн хууль гаргахаар ажиллаж байна. Ард түмнийг биш, нийгмийн хоёрхон хувийг төлөөлж ажиллаж байгаа учраас Засгийн газрыг огцруулах ёстой. Гуравдугаарт, өрийн асуудал. Манай улсын валютын нөөц буурсан, нийт 18 тэрбум долларын өртэй. Улсынхаа дөрвөн жилийн төсөвтэй тэнцэх өр тавьсан нь аюул учруулж байна. Байгалийн баялгийг үнэгүйдүүлсэн. Коксжсон нүүрсийг дэлхийн зах зээл дээр тонныг нь 150 доллараар борлуулж байхад 30 доллараар зарах гэрээ хийчихсэн. Дөрөвдүгээрт, ядуурал, ажилг үйдэл буурсангүй. Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарт 80 дахин илүү хөрөнгө оруулалт хийсэн атал ядуурал буурсангүй. Дэлхийд өдөрт хоёр доллараас бага мөнг өөр амьдардаг хүнийг ядуу гэж тодорхойлдог. Тавдугаарт, авлигатай тэмцэж чадахг үй байна. Авлигын рейтингээр манай улс Африкийн Либерийн дараа хоёрдугаарт оржээ. Зургадугаарт, ураны хор уршиг. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон мал үхсэн. Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хам гаалалтад байхаар заачихсан. Цөмийн энергийн газрын дарга нь “Хүн үхээгүй байхад ямар хамаатай юм” гэсэн. Хүн л үхвэл тэд хөдлөх аж. Ийм л хариуцлагагүй байна. Долдугаарт, Ерөнхий сайд болон дарга нарын хамаатан садны асуудлыг бид тавьсан юм. Найм дахь үндэслэлийн тухайд зургаан намын төлөөлөл гарын үсэг зурсан.
Ерөнхий сайд шоронд байгаа ахлах зөвлөхтэйгээ хууль зөрчин очиж уулзлаа. Албан тушаалаараа далайлгаж, хууль зөрсөн. Ард түмэндээ буруу үлгэр үзүүллээ. Үүнийгээ “ХЗЯ-ны ажилтай танилцсан юм” гэж тайлбарлаж байна. Гэтэл өмнө нь “Би АТГ-ынхантай энэ асуудлаар уулзана” гээд ярьчихсан байдаг. Худалч хүнийг улс төрд гаргадагг үй нь дэлхийн зарчим. Ард түмэн зөв сонголт хийгээсэй гэдэг үүднээс үүнийг найм дахь үндэслэл болгож нэмсэн юм. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, энэ асуудлыг хэлэлцэхийг бид шаардаж байгаа. Ес дэх үндэслэлийг бас боловсруулж байна. БНХАУ-ын удирдагч айлчлах үеэр ийм хариуцлагагүй, ёс зүйн болоод хууль зүйн чадамжгүй Засгийн газар хэлэлцээр хийх ёсгүй гэж бид үзэж байгаа. Энэ бичгээ БНХАУ-ын Засгийн газар болон ЭСЯ-нд хүргүүлнэ.
-Анхны шаардлагаа өгсний дараа хариу авсан уу?
-Тэр үед УИХ-ын Тамгын газраас “Та бүхний шаардлагыг бүх гишүүнд танилцуулсан” гэсэн хариу өгсөн. Бид тэднээс УИХ-ын 76 гишүүний имэйл хаягийг аваад шинэ үндэслэл бүхий шаардлагаа илгээсэн. 10 орчим хүн эргэж хариулсан. Зарим нь дэмжсэн, нэмж лавласан хариу бичсэн байна лээ. АН-ын нэг гишүүн “За” гэсэн хариу илгээсэн. Дэмжинэ гэж байгаа юм уу, шаардлагыг чинь цааш дамжууллаа гэв үү. Эсвэл даапаалж байгаа юм уу, мэдсэнгүй. Ямар ч байсан гишүүд хариулж буй нь чухал. Бидний шаардлагад ойрын хугацаанд хариу өгөхгүй бол БНХАУ-ын удирдагчийг айлчлах үеэр жагсаал зохион байгуулна.
-Өмнө нь Ерөнхий сайдыг, эсвэл нэр бүхий сайдыг огцруулах асуудлыг МАН-аас ч, МАХН-аас ч тавьж байсан. УИХ-ын гишүүдийн олонх “Огцруулахгүй” гэсэн шийдвэр гаргадаг. Энэ удаа та нарын оролдлого үр дүнд хүрэх болов уу. Бас Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг эрх бүхий субьект л өргөн барих учиртай. Та нарын хувьд энэ субьект нь МАН болох уу?
-УИХ-д суудалгүй намууд ба МАН хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Удаа дараа уулзаж, хэлэлц үүлэг хийсэн. Энэ үеэр МАНын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Санал нэгдэж ажиллана, дэмжинэ, шаардлагатай бол УИХ-ыг тараах хүртэл ажиллана” гэдгээ хэлсэн. Түүний үг бидэнд жигүүр ургуулж байна шүү дээ.
-“ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусаж байна. Үүний дараа Засгийн газраас хариуцлага нэхэх хүн олон гарах байх. Ер нь нэг хүнийг нөгөөгөөр нь солиод үр дүн гарах уу. Дараа нь ямар хувилбар байна вэ?
-Хэд хэдэн хувилбар байгаа шүү дээ. Нэгдүгээрт, З.Энхболдын тэрг үүлсэн Засгийн газар байгуулах. Тэр ийм сонирхлоо бараг илэрхийлчихсэн байна лээ. Хоёрдугаарт, С.Баярцогтын хэлснээр АН, МАН өмнөх шигээ хамтрах, гуравдугаарт УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намтай хамтрах хувилбар байна. Гурав дахь тохиолдолд УИХ-д суудалгүй намууддаа хяналт, шалгалтын ажлыг хариуцуулчих хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, аудит гэх мэт. Ингэх юм бол бүх зүйл ил тод байх болно.
-АН-ынхны хувьд МАН-тай дахин хамтрахгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр хэрэв бүтцийн өөрчлөлт хийх, эсвэл Засгийн газар огцорч дахин байгууллаа гэхэд МАН-ыг оролцуулахг үйгээр гурав дахь хувилбарыг санал болговол яах вэ?
-Бид Ардчилсан намд итгэдэггүй. Тэдэнд сайхан идеа байдаг. Гэвч хүмүүс нь бүгд хуучирчихжээ. Тэдэнд эрх мэдэл өгч болохгүй.
-АН-д итгэдэггүй юм бол гурав дахь хувилбар байх боломжгүй юм биш үү?
-Зөвхөн МАН оролцсон тохиолдолд бид тийм хувилбар байж болох юм гэж албан бусаар ярилцаж байна. Түүнээс МНН ийм хувилбарыг дэмжчихсэн зүйл байхгүй.
-З.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар байх хувилбарыг тэгвэл та бүхэн дэмжих үү. АН-ын хүм үүс хуучирчихсан юм бол одоо байгаа бүрэлдэхүүнийг огцрууллаа гээд үр дүн гарахгүй юм биш үү?
-З.Энхболдыг би дэмждэггүй. “Давхар дээл”-тэй байх нь эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн алдагдуулж байгааг тэр сонгуулийн өмнө телевизэд ярилцлага өгөхдөө шүүмжилж байсан. Энэ талаар бидэнд бараг хичээл заасан хүн шүү дээ. Гэтэл УИХ-ын дарга болсныхоо дараа тэр яриагаа мартчихсан. Засгийн газарт зөв хүмүүсийг оруулах нь чухал байна. АН-д ийм хүн бий. Тухайлбал, Р.Амаржаргал, Х.Баттулга нар байна. Х.Баттулга “давхар дээл” тайлах талаар их зөв байр суурь илэрхийлсэн.
-Таныг ингээд нэр заагаад ярихаар, жагсаал цуглаан хийхээр “Ард нь Х.Баттулга, эсвэл өөр ямар нэг улстөрч байна” гэсэн хардлага гарна байх даа.
-Ямар ч зүйл хоёр талтай. Нэг хэсэгт нь ашигтай, нөгөө хэсэгт нь ашиггүй тусдаг. Бид Засгийн газрыг огцруулах ёстой гээд ярих нь З.Энхболдын хувьд бол ашигтай л тусаж байгаа. Х.Баттулгын тухайд улс төрөөс холдож байгаагаа саяхан нэг хэвлэлд ярьсан байна лээ шүү дээ. Ер нь бидний эцсийн зорилго ямар нэг албан тушаал, эрх мэдэл биш. Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдэг. МННын мөнхийн эрх ашиг бол байгаль орчноо хамгаалах. Уран хортой учраас ашиглах ёсгүй гэсэн байр суурийг маань дэмжих хэнтэй ч бид хамтарч ажиллахад нээлттэй. УИХд суудалгүй намууд дунд биднийг дэмждэгг үй, “Уран хэрэгтэй” гэдэг нам ч бий.
-Сонгуулийн хуулийн төслөөр танай нам хэд хэдэн удаа хэлэлц үүлэг зохиосон. Тухайн үедээ Р.Бурмаа гишүүнээс асууж лавлаад “Боломжийн хууль болох нь” гэж дүгнэж байсан. Одоо ямар нэг зүйл өөрчлөгдсөн үү?
-УИХ-д суудалгүй намууд хоёр зүйл дээр байр сууриа хатуу нэгтгэсэн. Саналын хуудсыг сонгогчдоор тоолуулъя гэж байгаа. “Хар машин”-аар тоолохыг МНН дэмжинэ. Гэхдээ тухайн хэсэг дээр маргаан, гомдол гарвал сонгогчдын төлөөлөл сууж байгаад тоолоод асуудлыг шийдчихдэг болох ёстой. ХБНГУ-д ийм систем ашигладаг, тэнд болоод л байна шүү дээ. Бид намуудын төлөөллөөр, төрийн албан хаагчдаар саналын хуудас тоолуулж үзлээ, луйвар гарсаар байна. Хоёрдугаарт, намуудын сонгуулийн сурталчилгааг төрөөс санхүүжүүлэх нь зөв гэж үзсэн. Гэхдээ бэлэн мөнгө өгөхгүй. Сонгуульд оролцож буй бүх намын сурталчилгааны хуудас, танилцуулга зэргийг төр өөрийн зардлаар хэвлэнэ, тараана. Сурталчилгааны самбарыг ижил хэмжээ, зайгаар байршуулна. Ингэвэл мөнгөтэй нь тал шиг том самбарт зургаа байрлуулдаг, ядуу нь А4-ийн цаасан дээр тавьдаг ялгаа арилна. Энэ хоёр зүйл хамгийн чухал болохоос сонгуулийн тогтолцоо ямар байх, харьцаа нь хэд вэ гэдэг тийм чухал биш. Гэхдээ МНН-ын хувьд хувь тэнцүүлсэн тогтолцоог, тэр дундаа 38:38 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа.
С.ТУУЛ