Өнөөдөр 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Концессын тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.