Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Улсын тэргүүний 33-р сургуулийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Тэрээр сурагч багш нарт хандаж Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч, чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийлээд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоочухал гэдгийг онцолсонюм.
М.Сонор