Туркийн засгийн газрын тэтгэлгээр энэ жил 45 монгол оюутан тус улсад ажиллахаар болжээ. Тэдний гурав нь докторантур, 14 нь магистр, 24 оюутан бакалаврын чиглэлээр суралцах эрх авсан байна. Оюутнууд тус улсын засгийн газраас сар бүр тэтгэлэг авч, үнэ төлбөргүй байранд суухаас гадна эрүүл мэнд нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах аж.