Өнөөдөр ШШГЕГ-ын хүүхдийн 411-р хорих ангийн харъяа 110-р Бүрэн дунд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хорих ангийн эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд өөрсдийнхөө сурсан мэдсэн авъяас, урлагийн үзүүлбэрүүдээр нээлтийг эхэлсэн юм. Нээлтэнд хорих 411-р ангийн удирдлагууд болон хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл, мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхэд хамгаалал үйлчилгээний газар”-ын дарга Б.Жавзанхүү хүрэлцэн ирж хүүхдүүдэд сэтгэлийн үг хэлж шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ. Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Мөн эдгээр хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээлд хамрагдхын зэрэгцээ ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтанд хамрагддаг юм байна.
Г. Оюунтогтох