Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас 2015 оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаал гаргажээ.
Энэхүү журамд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж, бэлтгэнэ хэмээн тусгасан юм байна. Түүнчлэн самар түүхдээ 1 кг тутам 500 төгрөг төлөх ба ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэр дэх байгаль хамгаалагчаас авах ёстой гэнэ.
Г. Оюунтогтох