Тахарын ерөнхий газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш шүүх, прокурорын шатнаас оргон зайлж сураггүй болсон сэжигтэн яллагдагч, иргэний хэргийн хариуцагч нарыг эрэн сурвалжилж цөөнгүй хүн саатуулжээ. Тус газрын эх сурвалжийн хэлснээр шүүх, прокурорын шатнаас оргож багагүй хугацаанд эрэн сурвалжилсан 18 хүнийг долдугаар сарын 1-нээс хойш саатуулсан гэнэ.
Оргодлуудын дунд Завхан аймаг дахь Сум дундын шүүхээс оргосон А гэх шүүгдэгч байжээ. Тэрбээр удаа дараа мал хулгайлж, “Хүчит шонхор” захад авчран борлуулсан хэрэгт холбогдсон аж. Хэрэг нь шүүхэд шилжсэн үед оргож, овгийн эхний үсэг, эхнэрийнхээ нэрийг сольж, хүүхдүүдээ хот руу сургуульд шилжүүлэн амьдарч байжээ. Түүнийг өмнөх хэрэгт нь шүүхээс гадна хуурамч бичиг баримт ашигласан, гаргуулсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ.
Г.ЦОЛМОН