Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам улсын төсвийн хөрөнгөөр тавьж буй. Ажлын явц өдгөө 90 хувьтай байгаа аж. Замын суурь хучилтыг дуусгаж, есөн км замд өнгөн хучилт хийсэн байна. Мөн 10 км замын хоёр талаар явган хүний зам тавьжээ. 2012 оноос хойш тавьж буй уг замын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.