Хүн амын дунд халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор энэ өвчнөөс сэргийлэх, хянах, хариу арга хэмжээ авах, тандалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал. Тэгвэл нийслэлийн төсвөөс энэ ажилд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Түүнчлэн зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг оношилгооны багаж, тоног төхөөрөмжөөр хангах, хүн амын дунд халдварт өвчний ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар болон сүрьеэгийн талаарх сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нь энд мөн багтаж буй. Уг ажлыг дүүргийн Засаг дарга нарын ажлын үзүүлэлтэд тусгайлан оруулж, дүгнэж байхаар нийслэлийн Засаг даргын зөвлөл шийдвэрлэлээ.
О.Ундрах