Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сарын аяны үр дүнг танилцууллаа. Аяны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас салбарын ажилтнуудаа мэдрэл, нүд, шүд, элэг цөс, дуран, рентген, ерөнхий мэс засал, зүрх судас, дотор, ЭХО, лабораторийн шинжилгээ зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм. Уг үзлэгт нийт 16347 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсанаас гепатит В вирус илрээгүй 5912 ажилтныг вакцинжуулжээ. Зарим аймагт БНСУ-ын “Бунданг Жесеанг” эмнэлэг, Германы хил хязгааргүй шүдний эмч нарын үзлэгт 210, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, вирус маркер тодорхойлох, 4Д ЭХО оношилгоонд 500 гаруй эмч, ажилчин хамруулсны 80-90 хувьд нь дотор, мэдрэл, зүрх судас, эмэгтэйчүүдийн архаг өвчин илэрсэн байна.
О.Бат-Ундрах