Нийслэлийн Мэдээллийн технологийн газар гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, туршлага хуваалцах “MNSEC 2014” өдөрлөг зохион байгуулах болжээ. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил өдгөө бүх салбарын хөгжлийг хурдасгагч гол хүчин зүйлд тооцогдож буй. Ийм үед онлайн орчны аюулгүй байдлыг хамгаалах хэрэгцээ зайлшгүй тулгарч буй тул уг үйл ажиллагааг явуулах болжээ. Өдөрлөг Мэдээллийн технологийн үндэсний паркт маргааш, нөгөөдөр болно.