АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Монголын дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо хамтран, сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролыг хөгжүүлэх, тэдний амьдралыг сайжруулахаар төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийг нь 2016 онд хэрэгжүүлж дуусах бөгөөд Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургууль, 189 дүгээр тусгай цэцэрлэг, дөрвөн аймгийн хүүхэд, залуусыг хамруулах аж. 294.114 ам.доллартын өртөгтэй уг төслийн үр дүнг 1000 хүн шууд хүртэхээр төлөвлөж байна.
Д.Анир