Манай улсад хүүхдийн эмнэлэг дутмаг, байгаа хэд нь хүрэлцдэггүй, хонгил, шалаар зулан, хэвтэн эмчлүүлдэг жишиг тогтоод удаж байгаа. Тэгвэл хүүхэд, нярайн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг нь сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг барихаар нийслэлийн Засаг даргын зөвлөл шийдвэрлэлээ. Мөн нийслэлийн I амаржих газрын дэргэд перинаталогийн төв лаборатори байгуулах асуудлыг дэмжин, зохих тооцоо төсөв гарган ЭМЯ-нд уламжлахаар болов.
Д.Анир