Энэхүү экспедиз нь наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд явагдсан байна. Улаан-Үд-Чойбалсан-Буйр нуур-Сүмбэр гэсэн чиглэлээр 3600 км замыг туулсан экспедизийн баг тулалдаанд болж байсан газруудад хайгуул хийж 50 орчим амь үрэгдсэн цэрэг эрсийн цогцосыг илрүүлж, нутаглуулсан. байна. Есөн жилийн туршлагатай хайгуулын баг Москвагийн ойролцоох газраас нэр нь үл мэдэгдэх 157 цэрэг эрсийн цогцосыг мөн илрүүлсэн аж.
Энэхүү хайгуулын гол зорилго нь Халх голд ялалт байгуулсан, ЗХУ-ын дайчдын алдарыг мөнхлөх, цаашлаад шинэ үеийнхэнд эх оронч хүмүүжил олгох юм.
Экпедизийн багт багтах хүнийг 300 гаруй хүнээс шалгаруулж, 22 хүн ирсэн байна.
Монгол талаас Батлан хамгаалах яамны харьяа, Батлан хамгаалахын туслах нийгэмлэг, техникийн дэмжлэг үзүүлснийг ОХУ-ын хайгуулчдын хөдөлгөөний Буриад улсын бүс нутгийн дарга Евромов Владимир онцоллоо
М.Болорцэцэг