Монголоос хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн яс дахин илэрчээ. Цэрдийн галавын үед хамаарах, 65-70 сая жилийн өмнөх Алиорамус үлэг гүрвэлийн сээр нуруу, гавлын ясыг өнгөрсөн нэгдүгээр сард Францаас Америк руу хил нэвтрүүлэхийг завдсаныг тус улсын гааль, хил хамгаалахынхан болон Дотоодыг хамгаалах байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Уг олдворуудыг Францын “Geofossiles” хэмээх компани үлэг гүрвэлийн дуураймал яс гэж тодорхойлон хил гаргах гэснийг хураан шалгаж, жинхэнэ гэдгийг тогтоожээ.