Хүүхдийн тусламжийн 108 утасны албан ёсны сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан утасны дуудлага, түүний хариу үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн дүүргийн хүүхдийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв болон сонгосон хороодын нийгмийн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж, зөвлөдөх уулзалтыг зохиож байна. Уулзалтанд хүүхдийн утасны зөвлөх операторууд болон Хүүхдийн төлөө үндэсний газрын ХХҮГ-ын мэргэжилтнүүд, дүүрэг хороодын Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын үеэр 108 утасны дуудлагын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, тулгамдсан асуудлыг талаар хөндөн ярилцсан юм. Дуудлагын утас 108 нь 24 цагийн турш ажиллах, дуудлага үнэ төлбөргүй хийх, эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх, дуудлагын дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зэрэг зарчимтай ажиллаж байгаа юм.