Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагааг зохиолоо. Ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн С.Бямбацогт оролцсон юм.
“Номын баярын өдөр”-өөр ШУА-ийн зүгээс Ховд аймгийн ЗДТГ-т гурван сая төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг ном хандивлалаа. Ном бэлэглэх үйл ажиллагаанд ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэн манлайлан оролцсоны зэрэгцээ Газарзүйн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв номын сан, Археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Биологи-ботаникийн хүрээлэн зэрэг хүрээлэнгүүд оролцсон аж.
Мөн ШУА, ССАЖЯ-тай хамтран 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллагдсан "Номын баяр"-ын нэгдсэн үйл ажиллагааны үеэр 21 аймагт 4 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг номыг бэлэглэсэн байна.

