Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьсан бөгөөд ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэх шинэ цэцэрлэгийн барилгыг Канад технологийн модоор барьсан байна. Дээрх төслийн хүрээнд энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 102 цэцэрлэг ашиглатад оруулахаар барьж байгаа аж.