Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын 1540 тоот тогтоолыг хэрэгжүүлэхдээ дэмжлэг хүссэний дагуу 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментаас Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн дагуу 2014 оны 9-р сарын 22-26-ныг дуустал “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт”сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Экспортын хяналт, түүнтэй холбоотой аюулгүй байдал хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн товчоо хэрэгжүүлдэг билээ. Олон улсын жишигт нийцэхүйц экспортын хяналтын үр дүнтэй системийг бий болгох, хэрэгжүүлэхэд нь гадаад улс орнуудын засгийн газруудад туслах замаар үй олноор хөнөөх зэвсэг болон түүнийг тээвэрлэх пуужин, бусад зэвсэг, хэрэгслийг дэлгэрүүлэхээс сэргийлэ зорилготой зохион байгуулж байгаа юм.