Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж буй. Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд одоогийн байдлаар долоон дүүргийн 47 сургууль, хоёр цэцэрлэгийн 4624 сурагчийг 130 автобусаар тээвэрлэж байгаа юм байна.
Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж буй “СУРАГЧИЙН АВТОБУС”-НЫ үйлчилгээний мэдээлэл
№ Чиглэл Хүүхдийн тоо Хугацаа Дүүрэг
1 Зүүн Салаа-36-р сургууль 531 IX/1-17 Сонгино-Хайрхан
2 Нарангийн гол-62-р сургууль 546
3 Их наран-36-р сургууль 585
4 Орбит-36-р сургууль 527
5 Баруун салаа -105-р сургууль 337
6 Нисэх -120 489 Хан Уул
7 Шархад-Токиогийн гудамж 281 Баянзүрх
8 Ботаник-Токиогийн гудамж 47
9 Эмийн ургамал-Ботаник 144
10 Дамбадаржаа-Хүч бөөний төв 668
11 Зүрх-Уул-5-р сургууль 726 Чингэлтэй Нийт 4881