Манай улсын долоон хүн тутмын нэг нь элэгний вирустай гэсэн судалгаа бий. Тиймээс түүний эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, Эрүүл мэндийн яам хамтран, энэ сарын дундуур хуралдсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөр санаачилж, ДЭМБ-ын зөвлөхүүд түүнийг ихэд сайшаан, анхаарах зүйлүүдийг нь зөвлөмж болгон өгөхөөр болсон. Тэгвэл тус байгууллагын зөвлөхүүд Элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөрийн зөвлөмжийг дэд сайдад гардууллаа.