Эрүүл мэндийн яам орон даяар эрүүл мэндийн довтолгоо өрнүүлж буй. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийн 50-60 хувь нь амьдралын буруу хэвшлээс шатлгаалдаг тул Эрүүл мэндийн сайд Н.Удвал айл өрх бүрт “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном түгээж буй. Энэ сарын 15-ны байдлаар аймгуудын хэмжээнд нийт өрхийн 75 орчим хувьд нь энэ гарын авлагыг тараагаад байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд орон нутгийн удирдлагуудад Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг танилцуулж, аймаг сумын Эрүүл мэндийн төвүүдийн 84 хувь нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, иргэддээ сурталчилжээ.