Шүүхийн ерөнхий зөвлөл, Герман улсын Ханнс Зайделийн сан хамтран зохон байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт” өнөөдөр эхэллээ.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголтыг эрх зүйн онол, харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэхээс гадна шүүгчдийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, тайлбарлан хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт чиглэгдэж байгаа аж. Сургалт есдүгээр сарын 22-ноос 26-нд зохион байгуулагдах бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын шүүхийн нийт 80 шүүгч хамрагдаж байгаа юм. Сургалтыг ХБНГУ-ын Мюнхены их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн багш,доктор Петер Казиске удирдан явуулж байна.