Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, хүнсний 101 мянган тонн ногоо, тосны 48 мянган тонн ургамал, тэжээлийн 23 мянган тонн ургамал хураах урьдчилсан тооцоо гараад буй. Орон нутгаас ирсэн ургац хураалтын явцын мэдээг үзвэл одоогоор 63.8 мянган га-г ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хураажээ. Нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа авснаар нийт ургацын 59.8 хувийг хураагаад байна. Тэгвэл 7.9 мянган га-гаас 95.1 мянган тн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га ногоо хураасан нь нийт хүнсний ногооны 55.6 хувь аж.
Харин хадлан тэжээлийн хувьд малчид 844.3 мянган тн өвс, 1768 тн ногоон тэжээл, үйлдвэрийн 3786.1 тн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 18.6 мянган тн хужир шүү бэлтгэжээ. Энэ нь бэлтгэх шаардлагатай хадлан, тэжээлийн 62.4 хувь юм.