Биокомбинатын захирал Б.Баттогтохыг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд ТӨХ хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байсныг өнгөрсөн даваа гаригт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцээд, дээрх шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Тиймээс түүнийг Биокомбинатын захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна. ҮХААЯ-ны дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн ТӨХ-ноос Б.Баттогтохыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ дагуу АТГ-аас шалгаад аудитын дүгнэлт үндэслэлгүй гэдгийг нотолж, түүний гэм буруугүйг тогтоосон аж. Мөн ТӨХ-ны хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж гэм буруугүйг нь тогтоосон прокурорын 1524 дугаартай тогтоол 2014 оны 06-р сарын 12-ны өдөр гарсан юм байна.
Г.Гэрэл