Нийслэлийн Засаг даргын үүргийг түүний орлогч Н.Батаа түр орлон гүйцэтгэж буй. Тэрбээр захирамж гарган, Сүхбаатар дүүргийн XVII хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын гаднах инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг баталлаа. Нийт 319.3 сая төгрөгөөр уг ажлыг хийх юм. Тус хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гаднах инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргахаар болжээ.