“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт тав хоногийн сургалт өчигдрөөс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх, техник тоног, төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийгдэх юм. Харин энэ онд олон улсын байгууллагуудтай хамтран хяналт үнэлгээ хийж, сургалтууд явуулж байна. Энэ удаагийн сургалтад Голландын зөвлөх профессор Смит Сибинга ЦССҮТ болон орон нутгийн цусны 26 салбар төвийн эрхлэгч, эмч нарт олон улсын чанарын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэг, хандлага, дадлага эзэмшүүлж, үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна.