ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын тушаалаар хоёр ч генералыг тэтгэвэрт нь гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Г.Энхбаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал М.Хүрлээ нарыг цэргийн тэтгэврийн насанд хүрсэн учраас албанаас нь чөлөөлсөн гэнэ. Тэдний оронд хараахан хүн томилоогүй ч Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагчаар Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Доржсүрэнг, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэмийг томилохоор ярьж байгаа гэнэ. Мөн БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг АНУ дахь төвийн командлалд ажиллуулахаар болжээ.