Улаанбаатар хотод Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн сан 124 бий. Тэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолд заасны дагуу эмийг иргэдэд хөнг өлөлттэй үнээр олгох үүрэг хүлээдэг. Эдгээр эмийн сангийн 116-гийнх нь үйл ажиллагааг НМХГ шалгажээ. Гэтэл Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тун”, ЭНТО, “Эм Би Би Жэй”, “Бейсан”, Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сүхбаатар дүүрэг дэх “Тавин-Ус”, “Монос”, “Лхадаш хайрхан”, Сонгинохайрхан дүүргийн “Хархорин евро фарм”, “Арцат фарм” зэрэг 100 орчим эмийн сан иргэдэд эмийг хөнгөлөлттэй үнээр өгдөггүй, харин ч дамлан худалддаг, боловсон хүчний хангамж дутмаг, зарим нь жор баригчгүй байжээ. Мөн эмийн сангуудад жороор олгодог эмийн хангамж дутуу, ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг тухай бүрт нь төлдөггүй юм байна. Түүнчлэн өрхийн эмч нар жор бичихдээ эмийг нэршлээр нь бичдэггүй, тамга тэмдэг дардаггүй нь илэрчээ. Энэ нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2011” стандартыг мөрддөггүйн илрэл аж. Иймээс улсын 32 байцаагч шалгалтад хамрагдсан 116 аж ахуйн нэгжээс илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 126 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 16.9 сая төгрөгөөр торгожээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өсвөр насныхан болон иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй, сэтгэцэд нөлөөлөх 25 эм бэлдмэлийг жагсаалтаас хасах саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвл өлд хүргүүллээ. Эмийн сангууд хуулийн дагуу эмийг хөнгөлөлттэй үнээр олгохгүй байна. Манай улсын эм зүйн салбарт энэ мэт гаж тогтолцоо үүсээд байна. Төрөөс иргэддээ хөнг өлөлттэй үнээр эм олгохоор эмийн сангуудыг санхүүжүүлж байхад энэ мөнгө бизнес эрхлэгчдийн халаасанд орчихдог болжээ.
Иргэд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн талаар мэддэггүй болохоор эмийн сангууд үүн дээр “тоглож” иргэдээ хуурч, төрөө залилж байна. Тиймээс иргэдэд энэ талаар сурталчилж, мэдээлэл өгөх нь чухал хэмээв. Тиймээс эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг дахин нягталж, зөрчл өө арилгаагүй аж ахуйн нэгжийнхийг цуцлан, хуулийн дагуу ажлаа явуулахыг үүрэгдэв.
О.БАТ-УНДРАХ