Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театраас санаачлан тус аймгийн 26 дугаар сургууль, 19 соёлын төв бэлтгэл ажилдаа оржээ.
Энэхүү жүжгэнд Хүүхэд өөрөө тоглох, Мэргэжлийн жүжигчид хүүхдийн жүжигт тоглох, Хамтарч тоглох гэсэн гурван шаардлага тавьсан байна.
Монгол оронд хоёрхон Хүүхдийн театр байдаг бөгөөд нэг нь тус аймагт байдаг тул хүүхдийн жүжгийн төрөлд ихээхэн анхаарч ажиллахаа уран бүтээлч, удирдлагууд нь мэдэгдлээ.
Одоогоор хүүхдийн уран бүтээл хийхэд зохиолын сонголт бага тул дэлхийн сонгодог болон ардын аман зохиолоос сонгож авч байгаа юм байна.. Ирэх сарын тавнаас наймны хооронд шалгаруулах бөгөөд шалгарсан жүжгийг ирэх оны “Гэгээн муза” наадамд өрсөлдүүлэхээр бэлдэх аж.