Өвөрхангай аймгийн төвд 150 хүүхдийн цэцэрлэг өчигдөр ашиглалтад орлоо. Шинэ суурьшлын бүсэд барьсан тус цэцэрлэгт Арвайхээр сумын зургаа, 10, 11 дүгээр багийн 2-5 насны 180-аад хүүхэд явж эхэллээ. Уг цэцэрлэгийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгөөр “Бат-Энххүү” компани барьжээ. Бусад тоног төхөөрөмж, хүүхдүүдийн ор, гудас, гал тогооны хэрэгсэлт орон нутгаас 100-гаад сая төгрөг зарцуулсан байна. Энд 29 хүн шинээр ажилтай болсон аж.