НҮБ-ын хүүхдийн сан, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн хүрээнд НҮБХС-ын суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Внисией Эдвардс, Японы хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Мацуаки Тоёода нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхэд нас хүйс, үндэс угсаа, баян, ядууг үл хамааран тэгш эрхтэй байж, хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийг нь тухайн улсын ЗГ үүрэг болгон биелүүлэх учиртай.
Хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн, стандартыг тогтоож өгсөн олон улсын түүхэн хэлэлцээр юм.
Тус конвенц нь хамгийн олон улс орон нэгдэн орсон, дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Манай улс энэхүү конвенцид 1990 оны долдугаар сарын 5-нд нэгдэн орсон бөгөөд анхлан нэгдсэн улсуудын нэг гэдгийг НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес онцолсон юм.
Манай улс НҮБ-ын конвенцид нэгдэн орсноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах тэл дээр томоохон ахиц дэвшил гаргасан төдийгүй, хүүхдийн төлөө үүрэг амлалтаа бүрэн биелүүлж, яваа гэдгийг гэдгийг НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес ярилаа.
Монгол Улс салбар бүртээ хүүхдийн төлөө томоохон ахиц дэвшил гаргаад байгаа юм. Тухайлбал сүүлийн 25 жилийн хугацаанд хүүхэд, нялхас эхийн эндэгдлийг үлэмж буурулж чадсан, хүүхдийг хамгаалах тухай олон хуулиуд батлагдсан, бага боловсролыг хамран, сургалт бараг 100 хувьд хүрсэн зэрэг олон амжилттай ойгоо тэмдэглэж байгаа юм.
НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес “Гэсэн хэдий ч хүүхдүүдийн дунд ялгаатай байдал улам нэмэгдсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, эмзэг, ядуу, бүлгийн хүүхдүүд өв тэгш амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхэд бүр боловсролд хамрагдах эрхтэй хэрнэ өнөөдөр бага ангийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ердөө тал хүрэхгүй хувь нь сургуульд сурч байна” гэж ярилаа.
Тиймээс хүүхэд рүү чиглэсэн ялангуяа эмзэг бүлгийн хүүхдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь дээрх нөхцөл байдлыг сайжууралх нэг арга юм.