Энэ оны 12 дугаар сар гэхэд Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 300 сая давж, өнгөрсөн оны мөн үед бүртгэлтэй байсан хэрэглэгчдийн тооноос 32 хувиар нэмэгдэхийг судалгаа харууллаа.
“Энэтхэгт интернэт-2014” судалгааг Энэтхэг болон олон улсын Интернэт, гар утасны холбоод хамтран нийтэлжээ.
Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 10 жилийн дотор 10-аас 100 сая, гурван жилд 100-гаас 200 сая болж нэмэгдэж байжээ. Гэхдээ тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 200-гаас 300 сая болоход ганцхан жил орж байна.
Харин одоогоор 600 сая интернэт хэрэглэгчтэйгээр Хятад дэлхийд тэргүүлж байгаа бол, АНУ-д 279 сая интернэт хэрэглэгч байна.