Сүхбаатар аймагт энэ сарын нэгний байдлаар 690 зээлдэгч 18,0 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон байна.
Үүнээс 329 зээлдэгчийн 6,5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны салбарууд өөрийн эх үүсвэрээр, 255 зээлдэгчийн 9,7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр олгожээ. Мөн 106 зээлдэгчийн өмнө нь авсан өндөр хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулсан байна. Ипотекийн зээлэнд хамрагдсан нийт иргэдийн 60,5 хувь нь шинэ орон сууц худалдаж авсан байна.