Өнөөдөр “Алтан боломж” хувийн хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Ажлын байр Амьдралын баталгаа” гэсэн сэдвээр ажил хайгч иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Таван богд фүүдс” ХХК “Дашваанжил” ХХК, “Говь”ХК, “Скай трейдинг” ХХК “Альфа моторс” ХХК, “Баясах трейд” ХХК “Актив хийц” ХХК, “Кашмер холдинг” ХХК, “Алтан дорнод майнинг” ХХК зэрэг компаниуд оролцов.
Өдөрлөгийн үеэр тус байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд ажилд орох хүсэлтэй иргэдийг хүлээн авч уулзан, тэдний сонирхсон ажлын байранд зуучлахаар ажил олгогчийн анкет бөглөх, тэднийг мэдээллээр хангаж, зааварчилгаа өглөө. Энэ арга хэмжээний талаар “Алтан боломж” хувийн хөдөлмөрийн биржийн захирал Ж.Сувданцэцэгээс тодрууллаа. Тэрээр “Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо буурсаар байна. Гэхдээ иргэд компаниудын тавьсан шаарлагыг хангахгүй байна” гэв.
Мөн тэрээр тухайн байгууллагууд өөр өөрийн гэсэн дүрэм журмаар шаардлага тавин ажил олгож байгаа бөгөөд програмын чиглэлээр иргэдийг ажилд авья гэхэд хангалттай мэдлэггүй, ажиллах чадвар муу байна гэж тодотгосон юм.