Энэ сарын 19-20 өдөр Эрдэнэцагаан сумын нутагт улсын хил орчимд хээрийн түймэр гарч, нэг хүн гэртэйгээ хамт шатаж амь насаа алджээ.
Мөн нэг хүн түлэгдэж, 7 айлын гэр, нэлээд тооны мал түймрийн галд өртсөн мэдээ байна. Аймгийн Цагдаагийн газар, ОБХ-ийн албан хаагчид, сумын иргэдтэй хамтран түймрийг унтрааж, эзэн холбогдогч, хохирлыг нь тогтоох ажлыг хийж байна.