Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын "Иргэдэд үйлчлэх төв"-д гэр хорооллын оршин суугчдад түлшний модны гоожингийн бичилт эхэлж урт дараалал үүсчээ.
Тус аймгийн хувьд энэ жилийн хувьд ойгоос түлээ бэлтгэх тогтоосон хуулийн хугацаа үндсэндээ дуусч байгаа ч энэ удаа ойролцоогоор 300 м/куб гоожин бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгох юм. Гоожин авахыг хүсч байгаа гэр хорооллын иргэдийн нэрсийг харъяа багаар нь дамжуулж авсан байна. Ойгоос түлээ бэлтгэх хүсэлт гаргасан иргэдийн хувьд оршин суугаа хаяг нь Дархан-Уул аймгийнх байж гэр хорооллын багт амьдардаг байх гэсэн шаардлага тавигддаг. Түүнчлэн иргэний бичиг баримт, гоожин тээвэрлэх машины зөвшөөрлийн бичиг баримт зэргийг бүрдүүлдэг байна.