Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан, залуусаа сонсъё” уриан дор Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохиожээ. Өдөрлөгт НИТХ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Женисгүл болон Монголын оюутны холбоо, Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутны холбооны төлөөлөл, Монголын үндэсний их сургуулийн 3000 гаруй оюутан залуус оролцлоо.
Тус өдөрлөгт Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлах, зарим үйлчилгээг газар дээр нь хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан байна.
Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 9 дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч, оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан , “School police” эргүүлээр эцэг эхийн төлөөлөл ажиллаа.
Мөн Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй иргэн, хуулийн этгээд, иргэдийн сайн дурын бүлгэмийг шалгаруулах” арга хэмжээг зохион явуулж, “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээний үеэр шагнаж, урамшууллаа.