Тэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг цагдаагийнхан барьжээ. Өнгөрсөн бямба гарагт УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан болон ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн тэднийг илрүүлжээ.
Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь СХД-ийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул худалдааны төвд борлуулдаг байжээ. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн байна. Нийт 8 удаагийн үйлдлээ тэд хүлээжээ. Тиймээс цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа хулгайд алдсан иргэдээс мэдээлэл авч байгаа бөгөөд мэдээллээ бүртгүүлэхийг сануулав.