Дорнод аймгийн МХГ-ын газрыг хувийн компанид өгчээ. Аймгийн төв талбай, тусгаар тогтнолын талбайн баруун талд байх орон сууцны барилга баригдсан газар нь угтаа аймгийн МХГ-ын газар ажээ.
Гэтэл аймгийн Засаг дарга барилгын компанид өгчээ. Мэргэжлийн хяналтын газрын албан өрөө, лаборатори, ажилчдын орон сууц барих ёстой уг газар хэрхэн ямар замаар Тод сүндэрэл хэмээх барилгын компанид очсон нь тодорхойгүй. Ямар гэрээгээр энэ газар ийнхүү барилгын компанид шилжсэнийг аймгийн ИТХ дээр төлөөлөгчид нь асуугаад ч тодорхой хариулт авч чадаагүй бүрхэг хэвээр үлджээ.