Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Хараагийн ноён Уул нь Хүн (Хүннү) гүрний үеэс эхлэн Монголын удаа дараагийн төрт Улсын бүх үеийн арвин баялаг түүхийн хосгүй үнэт дурсгал бүхий нутаг билээ. “Ноён Уул” орчимд гацууртын ордыг ашиглах, “Ноён Уул”-ыг ухахыг эсэргүүцэж “Ноён Уул”-аа аварья хөдөлгөөнөөс эсэргүүцэж байсан. Тэгвэл өнөөдөр Зүүн хараагийн иргэд “Бид “Ноён уул”-аа ухуулахгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийллээ. Тэдний хэлж буйгаар Ноён уулын ай сав газарт уул уурхайн 42 компани байдаг бөгөөд хэрэв урт нэртэй хуулийн хүрээнд нэг л компанид стратегийн орд газрын эрх олгогдвол тухайн компанийг тойроод байж байгаа бусад 41 лиценз автоматаар давхар орчихно гэсэн хардлагыг төрүүлээд байгаа гэнэ.