2014 оны жилийн эцсийн мал тооллогоор Дорнод аймгийн хэмжээнд Дашбалбар сум хамгийн олон буюу 181905 толгой мал тоолууллаа.
Халхгол сум 40267 мал тоолуулсан нь хамгийн бага юм. Аймгийн хэмжээнд 1,3 сая мал тоолуулсан нь өмнөх оноос 173 мянгаар өсчээ. Таван төрлөөр нь авч үзвэл тэмээнээс бусад нь өссөн дүнтэй гарав.
Тус аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо 6,1 мянга байгаагийн дотор таван зуугаас дээш малтай өрхийн тоо 733, мянгаас дээш малтай нь 203 өрх байна. Мянгаас дээш малтай өрхийн тоо 48 өрхөөр нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд малгүй өрхийг малжуулах төрөл бүрийн төсөл болон орон нутгийн санхүүжилтээр 189 өрхийг 7,6 мянган толгой малтай болгоход 662,7 сая төгрөг зарцуулсан байна.
Дашрамд сонирхуулахад малчдын ахуй соёлын үзүүлэлтүүд ч өсчээ. Тус аймгийн хэмжээнд нар салхины болон бусад цахилгаан эх үүсвэртэй өрх 3718, гар утастай өрх 5053, автомашинтай өрх 1536, мотоцикльтой өрх 406 байна.