Өнгөрсөн оны 1-р сарын 18-нд нээлтээ хийж байсан Хятадын "CHINA.COM" олон хэлний вебсайт анх 11 хэлээр мэдээллээ дамжуулж эхэлж байсан бол нэг жилийн ойн өдрөө 22 хэлний вебсайт болон зургаан хэлний АРР-аар мэдээлдэг болжээ.
Нэг жилийн хугацаанд Хятадын олон хэлний вебсайт сүлжээ 71 тусгай сэдэвт мэдээлэл хийж, Хятадын соёл иргэншлийг сонирхолтой бөгөөд чөлөөтэй, шинэлэг хэлбэрээр дэлхий дахинд хүргэсэн байна.