Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж байна.
Нутаг дэвсгэр, хүн ам, мал сүргийн тоо толгой, цар хэмжээгээрээ аймагтаа дээгүүрт ордог энэ сум бэлчээр хадлан, тариалангийн талбайг өргөжүүлэх, арчлан тордоход ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсаны үр дүнд жил эргэхэд малынх нь тоо 28 мянган толгойгоор өсчээ. Гэтэл өөрсдийнхөө хэрэглээд байгаа зүйлийг зориуд эвддэг гэм арилаагүйн жишээ ноднин Хумдговьд гаргасан худагаа энэ жил тонон дээрэмдэж ажиллагаагүй болгосон байна. Бас унаа хөсөгтэй мөртлөө дуудлага өгөхөд хүрч очдоггүй эмч нар энэ суманд ч байдаг юм байна. Иргэдийнх нь хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Согоог багийн төв дэх эмнэлгийн байрыг ашиглалтанд оруулах, сургуулийг цахим тоног төхөөрөмжтэй болгох арга хэмжээ авахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Нурболат мэдээллээ.