Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар оны босгон дээр ашиглалтанд орсон Багшийн хөгжлийн ордон, Эрүүл мэндийн төв, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр шинээр барилга байгууламж барьж ашиглалтанд орж буй энэ байгууллагууд үйл ажиллагаагаа ч шинэчлэх ёстой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх нь чухал гэдгийг анхааруулж байлаа. Багш хөгжлийн ордонд аймгийн Боловсролын газар үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд энэ онд “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих тул хүүхдэд ээлтэй сургууль, анги хамт олныг тодруулах аж.
Харин Эрүүл мэндийн төвийн хувьд эрүүл мэндийн газрынхан байрлах төдийгүй иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө өгөх анхан шатны нэгж гэдгээрээ онцлог гэнэ. Засаг дарга ирэх долоо хоногт аймгийн Онцгой байдлын хэлтэс болон хувийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах аж.