Хөвсгөл аймгийн иргэд сүүлийн үед дотор, ходоод болон эрүүл мэндэд нэн тустай гэж “Дөрөө нуур”-ын хужирыг ихээхэн хэргэлдэг болжээ.
Тус аймгийн Рашаант сумын төвөөс баруун урагш арваад км-ын зайтай байдаг хоёр багавтар нуурыг нутгийнхан “Дөрөө цагаан нуур” гэж нэрлэдэг ажээ. Тус нуур гадагшаа урсгалгүй хэдэн булгийн усаар тэжээгддэг зөөлөн шүлтлэг устай учир зун хүн усанд ороход биеийн арьс зөөлөрч, угаасан хувцас өнгө ордог гэнэ. Нутгийн иргэд өвлийн улиралд гарсан цайны хужирыг хаман авч шахаж хужир бэлтгэдэг бөгөөд гүйлгээ сайтай мөн эрүүл мэндэд тустай гэж хэрэглэдэг байна